Үндсэн агуулга руу шилжих

Компанийн танилцуулга

Бидний тухай

2007 онд байгуулагдсан Нано Интернэйшнл өнөөдөр Монголын FMCG салбарын тэргүүлэгч дистрибьютер.

Компанийн танилцуулга

НАНО ИНТЕРНЭЙШНЛ КОМПАНИ: ХАРИЛЦАГЧДЫН ИТГЭЛТ ТҮНШ

Нано Интернэйшнл компани нь Нано Группын ууган компани бөгөөд Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэхүү салбарт сүүлийн 18 жилийн турш ажиллаж байна. Одоогийн байдлаар бид дэлхийд тэргүүлэгч UNILEVER, BEIERSDORF, PERFETTI VAN MELLE, PEPSICO, FRITO LAY, NUTRICIA, L’OREAL, TZMO, PZ CUSSONS, BORJOMI, DR PEPPER AND SNAPPLE GROUP, FLORA GROUP, RITTER SPORT, LINDT зэрэг 25 гаруй компаниудын Монгол дахь онцгой эрхт дистрибьютерээр ажиллаж дэлхийн шилдэг 50 гаруй брэндүүдийн 3500 гаруй бүтээгдэхүүнүүдийг Монгол орныхоо өнцөг булан бүрт байрлах 5,000 гаруй цэгт инээмсэглэлийн хамт хүргэж байна.

Бидний үндсэн бизнес модель болох B2B-г бүтээлч, инновацлаг хандлагатай хослуулан, зах зээлийн өөрчлөлт, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн түнш байгууллагуудтайгаа урт хугацааны хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирлээ. Бид дэлхийд тэргүүлэгч SAP программыг ашигладаг ба технологийн дэвшлийг ашиглан сүлжээний оновчлол, логистикийн шийдэл, худалдааны ухаалаг арга барил зэргийг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчдэд хүртээмжтэй, үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг юм.

Нано Интернэйшнл компани нь зөвхөн бараа түгээх бус, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанар болон хамтын үнэ цэнийг Монголчуудын амьдралд ойртуулж, хэрэглэгчдийн итгэлийг зүтгэлээр хариулан ажиллахыг эрмэлздэг.

Бид амжилтаа хамтдаа бүтээж, харилцагч, үйлчлүүлэгч нарынхаа итгэлт түнш байхад үргэлж бэлэн байх болно.

Нано Централ дистрибьюшн төв

ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮРГЭХ ШИНЭ СТАНДАРТ

Нано Централ дистрибьюшн төвийн агуулах

5,500м²

Логистикийн төвийн талбай

2024он

Ашиглалтад орсон

SAPWMS

Агуулахын удирдлагын систем

5,000+цэг

Түгээлтийн сүлжээ

Нано Централ Дистрибьюшн Төв нь дэлхийн стандартын шаардлагыг хангасан, чанарын өндөр хяналттайгаар бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай хүргэхэд зориулагдсан дэвшилтэт логистикийн төв юм. Бидний амжилтын үндэс бол зөвхөн бүтээгдэхүүн хүргэлтээр хязгаарлагдахгүй, харин хэрэглэгчиддээ хамгийн сайн үйлчилгээ, чанарыг санал болгох үйл явцад оршдог.

2024 онд ашиглалтад орсон 5,500 м.кв Нано Централ Логистикийн Төв маань дэлхийн шилдэг стандартын дагуу бүтээгдсэн бөгөөд SAP агуулахын системийг бүрэн нэвтрүүлснээр бараа бүтээгдэхүүний бүртгэл, хадгалалт, түгээлтийн үйл явцыг илүү оновчтой, нарийвчлалтай, хурдтай болгоход чиглэгдсэн. Захиалга авснаас эхлээд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг хүргэх хүртэлх бүхий л процессийг онлайн хяналт болон шинжилгээний дэвшилтэт шийдлээр удирдах боломжтой болсон нь бидний үйл ажиллагааны үр ашгийг огцом нэмэгдүүллээ.

Ажилчдын тав тухыг эрхэмлэн бүтээсэн орчин

Ажилчдынхаа сайн сайхан байдлыг дээдэлж, тохилог ажлын өрөө, сургалт хөгжлийн танхимууд, амрах орчин, усанд орох, хооллох бүс зэрэг хэрэгцээтэй бүхий л орчин нөхцлийг бүрдүүллээ. Ингэснээр ажилтнууд маань тав тухтай, эрүүл орчинд ажиллах боломжтой болж, компанийн үнэт зүйлсийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулж байна.

Захирлуудын мэндчилгээ

Үүсгэн байгуулагчдын үг

Н.Батбаатар, ТУЗ-ын дарга, үүсгэн байгуулагч

МОНГОЛЫН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ БОЛ ХУРДТАЙ ӨСЧ ХӨГЖИЖ БУЙ САЛБАР

Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл Монголд олон жилийн түүхтэй, хөгжиж буй салбар юм. Бид энэ зах зээлд дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг инээмсэглэлийн хамт үйлчлүүлэгчдэдээ бүхнээс түрүүнд хүргэх зорилгынхоо хүрээнд сүүлийн 18 жилийн турш хичээнгүйлэн ажилласаар байна. Өндөр чанартай бөгөөд олон жилийн судалгаа шинжилгээгээр бүтээгдэж, дэлхийн олон орны лабораториудаар баталгаажсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань өдөр тутам хэрэглэснээр амьдралын чанараа хадгалж, дээшлүүлж чадна гэдэгт бид итгэдэг.

Бизнесийн хамтын, харилцан ашигтай, үргэлж хөгжиж урагшлах бизнес харилцаагаар харилцагчдадаа үйлчлэх нь бидний хамгийн чухал зорилгуудын нэг билээ. Бидэнд итгэж, хамтран ажилладаг, бүтээгдэхүүнүүдийг маань сонгон хэрэглэдэг бүх хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.

Хүндэтгэсэн,

Н.Батбаатар

ТУЗ-ын дарга, үүсгэн байгуулагч

Б.Бүжинлхам, гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч

ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХАМГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХҮРГЭХИЙН ТӨЛӨӨ

Үргэлж өсөн нэмэгдэж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд дэлхийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрээс гарсан яг л тэр чанар, инновацыг алдагдуулахгүйгээр, өндөр стандартаар нь өдөр тутам Монголынхоо хэрэглэгчдэдээ бүхнээс түрүүнд хүргэх захиалга, тээвэрлэлт, нийлүүлэлт, түгээлт, чанарын хяналт, эргэх холбоо, харилцагч, хэрэглэгчдийн менежментийн иж бүрэн системийг бүрдүүлэн ажиллаж буй компани бол Нано Интернэйшнл юм.

Байнгын тасралтгүй хөгжил, сургалт, сорилт, багийн ажиллагаагаар хамтрагч баг хамт олонтойгоо хамт бид зогсолтгүй урагшилсаар технологи, мэдлэг, инновацаар бүхнээс түрүүнд байхыг бид зорьж байна.

Хүндэтгэсэн,

Б.Бүжинлхам

Гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч

Бизнесийн хөгжлийн түүх

2007 оноос өнөөдрийг хүртэл

Жил бүр нэг шинэ түнш, нэг шинэ ангилал, нэг шинэ стандарт.

  1. 2007

    Өөрчлөлт шинэчлэлтэй зэрэгцэн Монголын зах зээлд Нано Интернэйшнл компани 2007 онд байгуулагдан Монголын FMCG салбарт тэргүүн эгнээнд байж шилдэг үйлчилгээ, инновацийг нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Японы Лайн корпорацийн угаалгын нунтгийг зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ТОП угаалгын нунтаг зах зээлд маш хурдтайгаар нэвтэрч 1 жилийн дотор зах зээлийнхээ 10%-ийг хангаж эхэлсэн.

  2. 2008

    2008 оны 01 сард Английн ГлаксоСмитКлайн компанийн онцгой эрхтэй дистрибьютерээр сонгогдов. АКВАФРЕШ, СЕНСОДИН, ПАРОДОНТАКС шүдний оо, сойз, КОРЕГА хиймэл шүдний бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэв.

  3. 2009

    2009 оны 04 сард Польшийн ТЗМО компанийн онцгой эрхтэй дистрибьютерээр, 06 сард Английн Рекитт Бинкайзер компанийн дистрибьютерээр, 09 сард Францын Данон группийн Нутришиа компанийн дистрибьютер болж Нутрилон хүүхдийн нэмэлт тэжээлийг зах зээлд нэвтрүүлэв. 2009 оны 12 сард Гүржийн Боржоми компанитай хамтран Монголчуудын хэзээний танил БОРЖОМИ рашааныг зах зээлд нэвтрүүлж эхлэв.

  4. 2010

    2010 оны 01 сард Италийн Лоакер брэндийн дистрибьютер болж дэлхийн №1 өрмөнцөр Лоакерыг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн PepsiCo компанийн АГУША хүүхдийн нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж, 05 сард Хятадын Винда компанийн онцгой эрхтэй дистрибьютер болж 100% модны цаасаар хийгдсэн ВИНДА цаасан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн.

  5. 2010

    2010 оноос эхлэн түгээлт, дистрибьюшний хамгийн дэвшилтэт шинэ технологи, нэгдсэн агуулах түгээлтийн системд шилжиж зах зээлд эзлэх хувь хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлсэн юм. Монгол орон даяар нэгдсэн түгээлтийн системтэй болсноор хамгийн холын аймагт ч бид бүтээгдэхүүнээ долоо хоногийн дотор хүргэх боломжтой болсон.

  6. 2011

    2011 онд ГлаксоСмитКлайн болон Као корпорацийн зүгээс олон улсын шилдэг инновацийг нэвтрүүлсэн дистрибьютерээр шалгарсан.

  7. 2012

    2012 оны 01 сард Германы Байрсдорф компанийн дистрибьютерээр сонгогдож шүхрэн брэнд Нивеа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж эхэлсэн.

  8. 2013

    2013 онд оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан.

  9. 2014

    2014 онд Вьетнамын Ликско компанийн дистрибьютерээр сонгогдож ПОВЕР угаалгын нунтгийг нэвтрүүлсэн.

  10. 2015

    2015 онд ЛОРЕАЛ брэндийн албан ёсны дистрибьютерээр сонгогдож ВИШИ эмчилгээний гоо сайхны брэндийг зах зээлд нэвтрүүлсэн.

  11. 2015

    2015 оны 12 сард ПЕПСИКО компанийн дистрибьютер болж ЛЭЙС чипс, ЕССЕНТУКИ рашаан, ФРУКТОВЫЙ САД жимсний шүүсийг зах зээлд нэвтрүүлсэн.

  12. 2016

    2016 онд дэлхийн алдарт PERFETTI VAN MELLE компанийн онцгой эрхийг авч CHUPA CHUPS чихэр, MENTOS бохь, FRUITTELLA, МЕЛЛЕР чихэр брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн. Бид 2016 оноос эхлэн 360 градус шинэ менежментийг нэвтрүүлэн ажиллаж байна.

  13. 2017

    2017 онд үндэстэн дамнасан ЮНИЛЕВЕР компанийн дистрибьютерээр сонгогдож гэр ахуйн хэрэглээний CAMAY, DOVE, LUX брэндүүд, хүнсний РАМА, КАЛВЕ, БАЛТИМОР брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллан амжилтаа жилээс жилд ахиулсаар байна.

  14. 2018

    2018 онд Германы алдарт Henkel Beauty корпорацийн Schwarzkopf компанийн дистрибьютерээр сонгогдож мэргэжлийн үс арчилгааны Syoss, Taft, Schauma, Palette, Got2B, Fa, Barnangen брэндүүдийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллан Монголынхоо хэрэглэгчиддээ дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг үнэ цэнийн хамт түгээсээр байна.

  15. 2024

    5,500 м.кв Нано Централ Логистикийн Төв ашиглалтад орж, SAP агуулахын системийг бүрэн нэвтрүүллээ. Мөн Германы Ritter Sport шоколадны Монгол дахь албан ёсны дистрибьютер боллоо.

Менежментийн багийн танилцуулга

Удирдлагын баг

Үүсгэн байгуулагчид

Н.БАТБААТАР

Н.БАТБААТАР

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Б.БҮЖИНЛХАМ

Б.БҮЖИНЛХАМ

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

Салбар газрын удирдлагууд

Б.ЭНХДУУЛАЛ

Б.ЭНХДУУЛАЛ

ЭРСДЭЛ, УДИРДЛАГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Н.ЛХАМДУЛАМ

Н.ЛХАМДУЛАМ

САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Н.МӨНХЗУЛ

Н.МӨНХЗУЛ

КОСМЕТИК БИЗНЕСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

П.НЯМАА

П.НЯМАА

ЛОГИСТИКИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Б.БИЛГҮҮН

Б.БИЛГҮҮН

МАРС БИЗНЕСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

МАРКО БЕНДА

МАРКО БЕНДА

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Э.ТУЛГА

Э.ТУЛГА

ГАДААД ХАРИЛЦАА, МАРКЕТИНГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Б.ТЭЛМҮҮН

Б.ТЭЛМҮҮН

ПЕПСИКО, ХҮНСНИЙ БИЗНЕСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Тэгшбуян

Тэгшбуян

PVM БИЗНЕСИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Н. ЭНХЗУУН

Н. ЭНХЗУУН

ДИЖИТАЛ БА AI ХӨГЖЛИЙН АЛБАНЫ ЗАХИРАЛ