Хүний хөгжил
Хүний хөгжил
Бидэнтэй нэгдэж, өөрийн карьерын шинэ шатанд гараарай!
Хүний хөгжил
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН АЛБА: АВЬЯАСЫГ НЭЭН ИЛРҮҮЛЖ, ӨСӨЛТИЙГ ДЭМЖИНЭ
Нано Интернэйшнл компанийн хүний хөгжлийн бодлого нь авьяаслаг, мэргэжилдээ манлайлагч хүмүүсийг компанийнхаа нэг хэсэг болгоход чиглэгддэг. Бид ажилтнуудаа сургаж, хүчирхэгжүүлэн, карьер хөгжлийг нь дэмжиж, хийж буй ажилдаа утга учир олж, сэтгэл хангалуун ажиллах орчин бүрдүүлэхийг зорьдог.
Манай компани ажилтнуудынхаа карьерын хөгжилд онцгой ач холбогдол өгдөг бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд нийт ажилтнуудын 30% нь албан тушаал ахиж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн статистиктай. Энэ нь манай байгууллагын хүний хөгжлийн бодлогын амжилтыг илтгэж, 2024 онд карьер хөгжлийг дэмжигч байгууллагаар хүний нөөцийн салбарын шилдэг шагнал хүртэх үндэс болсон юм.
Бид ажилтнуудынхаа хүйсийн тэнцвэртэй байдал, багийн ажиллагаа, олон ургалч үзэл бодолд хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэдэг. Багийн гишүүд нь төрөл бүрийн мэргэжил, хандлага, туршлагатай байснаар бид илүү бүтээлч, үр дүнтэй хамт олныг бүрдүүлж чаддаг.
Манай компани ажилтнуудынхаа ажил, амьдралын тэнцвэр болон эрүүл амьдралын хэв маягийг чухалчилдаг. Ажилтан бүрийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Мөн төрөл бүрийн спортыг дэмжиж, ууланд алхалтын клуб, усан спортын клуб зэрэгт ажилтнуудаа хамруулан эрүүл мэндийг нь дэмждэг.
Нано Интернэйшнл нь зөвхөн ажлын байр бус, ажилтнуудын өсөлт хөгжил, эрүүл мэнд, аз жаргалд хөрөнгө оруулдаг хамт олон билээ.
Яагаад Нано Интернэйшнл гэж?
Таны ирээдүйг тодорхойлох 5 шалтгаан
Нано Интернэйшнл бол зөвхөн ажлын байр төдий бус таны карьерын өсөлт, хувь хүний хөгжил, эрүүл амьдралд анхаардаг хамт олон юм.
КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨГС БОЛОМЖ
Манай ажилтнуудын 30% нь сүүлийн 5 жилд албан тушаал ахиж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна. Бид ажилтнууддаа тогтвортой өсөж хөгжих, амжилтаа бататгах бүх нөхцлийг бүрдүүлж, карьерын дэвшилтэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг.
СУРАЛЦАХ, ХӨГЖИХ ӨРГӨН БОЛОМЖ
Бид ажилтнуудаа дотоод болон гадаад сургалт, мэргэжлийн хөтөлбөрт хамруулж, дэлхийн түвшний мэдлэг, ур чадварыг олж авахад нь тусалдаг. Солонгос, Хятад, Испани, Франц, Энэтхэг, Швейцарь, Япон, АНЭУ, Казакстан зэрэг улсад зохион байгуулагддаг олон улсын хөтөлбөрт ажилтнуудаа тогтмол оролцуулдаг.
ЭРҮҮЛ МЭНД, АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР
Бид ажилтнуудынхаа жил бүрийн эрүүл мэндийн үзлэг болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Ууланд алхалт, усан спортын клуб зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг дэмжинэ.
БАГИЙН СОЁЛ, ОЛОН УРГАЛЧ ХАНДЛАГА
Манай баг олон талт ур чадвар, туршлага бүхий гишүүдээс бүрдсэн бөгөөд бид олон ургалч үзэл бодлыг дэмжиж, шинэ санаа, бүтээлч шийдлүүдийг хамтдаа бий болгодог.
ТАНИГДАХУЙЦ МАНЛАЙЛАЛ, КАРЬЕРЫН ТҮҮХҮҮД
2024 онд бид хүний нөөцийн салбарын шилдгээр тодорч, карьер хөгжлийг дэмжигч байгууллага шагналыг хүртсэн. Манай ажилтнууд дэлхийн түвшний манлайлалд суралцаж, өөрийн амжилтын түүхийг бүтээхэд туслалцаа үзүүлдэг.
ТАНЫ ИРЭЭДҮЙ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ.
Нано гэр бүлд нэгдсэнээр
Танд дараах боломжууд нээгдэнэ
Нано Интернэйшнл Веллбэйн хөтөлбөрт хамрагдана
Ажилчдын сайн сайхан байдал, биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэндэд анхаарал хандуулж, 8 төрлийн ажилтнуудын дундах клубтэй.
- Ууланд алхалт
- Номонд дурлагч
- Спорт клуб
- Чөлөөт ярилцлагын клуб
- Усанд сэлэлт
- Кино клуб
- Бясалгалын клуб
- Эрүүл зөв хооллолтын клуб
Дотоод сургалт хөгжлийн хөтөлбөрүүд
Ажилтны ажлын байран дээрээ хөгжих болон хувь хүн талаасаа сурч боловсроход нь дэмжиж сургалтын хэрэгцээгээр хангана.
- Эрүүл мэндийн даатгал
- Дотоод сургалтын хөтөлбөр
- Олон улсын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр
Нано таны гэр бүлийг хүндлэнэ
Хуримаа хийх, шинэ хүүхэд өлгийдөн авах, гэр бүлийн гишүүнээ алдахад тань чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлнэ.
- Удаан тогтвортой ажилласан ажилтанд бонус урамшуулал
- Ажилчдын хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн төлбөрт дэмжлэг
Танд дараах боломжууд нээгдэнэ
Манай компанийг сонгосноор танд дараах боломжууд нээгдэнэ.
- Чадварлаг хамт олонтой хөл нийлүүлэн алхах
- Бизнесийн олон чиглэлд өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх
- Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин урамшуулал
- Ихийг хийж тэмүүлэх хүсэл эрмэлзэлийг ямагт сайшаан урамшуулдаг
- Дэлхийн зах зээлд нэрд гарсан хамтрагч байгууллагуудын арвин туршлага
Сонгон шалгаруулалт
“Нано Интернэйшнл” ХХК-ийн сонгон шалгаруулалтын үе шат
Анкет хүлээн авахаас шинэ ажилтны сургалт хүртэл — найман алхам.
