Үндсэн агуулга руу шилжих

Тогтвортой хөгжил

Нано Интернэйшнл компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад өөрсдийн хичээл зүтгэлийг зориулдаг хамт олон юм. Бид НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг дэмжиж, ялангуяа боловсрол мэдлэгийг түгээх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад онцгойлон анхаардаг.

Тогтвортой хөгжил

01

Байгаль орчны тогтвортой бодлого

Бид байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулахад зорьж, дараах алхмуудыг хэрэгжүүлж байна.

0%Нүүрсхүчлийн хийн ялгаралт буурсан
  • Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах

    Бид түгээлтийн машинуудын парк шинэчлэлийг хийж, Isuzu брэндийн шинэ машинуудыг нэвтрүүлснээр нүүрсхүчлийн хийн ялгарлыг 20%-иар бууруулж чадсан.

  • Мод тарих санаачилга

    Оффис болон төв агуулахынхаа гадна мод тарьж, хүчилтөрөгчийн ялгарлыг нэмэгдүүлж, байгаль орчны эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна.

02

Боловсролыг дэмжих

Бид ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулдаг.

0Жил бүр давтагддаг хөтөлбөр
  • Охидын боловсролыг дэмжих

    Жил бүр ерөнхий боловсролын сургуулиудад “Охидын өдөрлөг” зохион байгуулж, охидод эрүүл мэндийн боловсрол олгодог.

  • Гар угаах өдөрлөг

    Сургуулиудад “Гар угаах өдөрлөг” санаачлан, бохир гарын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг түгээж байна.

  • Мэргэжил сонголтод туслах

    Манай компанийн удирдлагууд сургуулийн хүүхдүүдэд зориулсан мэргэжил сонголтын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, ирээдүйн чиглэлээ тодорхойлоход нь тусалдаг.

03

Хүйсийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн манлайлал

Бид хүйсийн тэгш байдлыг эрхэмлэн ажилтнуудынхаа боломжийг тэгш хангаж дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

0Nano Women Leadership хөтөлбөр
  • Уян хатан ажлын цаг

    Нялх хүүхэдтэй болон жирэмсэн ажилтнууддаа уян хатан ажлын цагийн зохицуулалт санал болгодог.

  • Эмэгтэйчүүдийн манлайлал

    Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зорилгоор “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг хоёр удаа амжилттай хэрэгжүүлсэн.

04

Эрүүл, аз жаргалтай амьдралыг дэмжих

Бид ажилтнуудынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд:

0+Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ажилтан
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг

    Жил бүр зохион байгуулж, ажилтнуудаа эрүүл амьдралын хэв маягт хөтөлдөг.

  • Спортыг дэмжих

    Ууланд алхалт, усан спорт зэрэг клубүүдийг санаачлан ажиллуулж, ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмждэг.