Хүний хөгжил
Газар, албадын танилцуулга
Зургаан газар, алба нэг зорилгын төлөө өдөр бүр хамтарч ажиллана.
Санхүүгийн газар
Санхүүгийн газар нь олон улсын стандартад нийцсэн аргачлалуудыг ашиглан санхүүгийн төлөвлөлт, нөөцийн удирдлага, мөнгөн хөрөнгийн оновчтой бүтцийг тодорхойлох замаар компанийн тогтвортой өсөлтийг хангаж ажилладаг. Бид SAP системийг ашиглан санхүүгийн тайлан, шинжилгээг богино хугацаанд гаргаж, удирдлагын шийдвэр гаргалтад үнэтэй хувь нэмэр оруулдаг. Манай мэргэжлийн баг бүртгэл, тайлангийн хүрээнд СТОУС, НББОУС, Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, олон улсын эрхтэй хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан үйл ажиллагааг явуулдаг.
Бизнес төлөвлөлт, аналитик алба
Бизнес төлөвлөлт, аналитик алба нь компанийн стратегийн амжилтыг баталгаажуулахын тулд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг хэрэгжүүлдэг. Энэхүү алба нь компанийн жил, улирал, сар бүрийн төлөвлөгөөг боловсруулахдаа олон төрлийн мэдээлэлд гүнзгий шинжилгээ хийж, өнгөрсөн үр дүнтэй харьцуулан зөв төлөвлөлт хийхийг зорьдог. Бид төлөвлөлт, гүйцэтгэлийн харьцааг 90% ба түүнээс дээш түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.
Хүний хөгжлийн газар
Хүний хөгжлийн газар нь Нано Интернэйшнл компанийн 300 гаруй ажилтны карьерын өсөлт, ур чадварын хөгжил, ажил амьдралын тэнцвэрийг дэмжих зорилготой. Бид компанидаа шилдэг талентуудыг татах, ажилтнуудын ур чадварыг шинээр илрүүлж хөгжүүлэх, карьер хөгжлийг дэмжих, тогтвортой сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Логистикийн газар
Логистикийн газар нь хотын баруун бүст байрлах олон улсын стандартын төв агуулах түгээлтийн төвдөө түгээлтийн хурд, захиалгын гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгахын тулд хичээнгүйлэн ажилласаар байна. Бид харилцагч, үйлчлүүлэгч нартаа өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг инээмсэглэлийн хамт захиалгын дагуу хаалганаас хаалганд хүргэх нөхцлийг бүрдүүлэн ажилладаг.
Харилцагчийн амжилтын алба
Харилцагчийн амжилтын алба нь манай компанийн 5,000 гаруй харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тэдэнтэй ойр дотно хамтран ажиллахыг гол зорилгоо болгож ажилладаг. Энэхүү алба нь харилцагчийн санал хүсэлтийг анхааран сонсож, компанийн бодлоготой уялдуулан хөгжүүлж, харилцагчдын боломж, потенциалыг хамгийн өндөр түвшинд хүргэхэд онцгой анхаардаг.
Технологи, инновацийн алба
Технологи, инновацийн алба нь компанийн технологийн шинэчлэл, процессийн автоматжуулалт, инновацлаг шийдлүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү алба нь SAP системийн тасралтгүй ажиллагааг хангаж, шинээр нэвтрүүлж буй Хүний нөөцийн систем (SAP SuccessFactors) болон Харилцагчийн үйлчилгээний төслүүдийг удирдан хэрэгжүүлж байна.
