Нээлттэй ажлын байр
Хүний нөөцийн дадлагажигч
Сонгон шалгаруулалт, сургалтын зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж, салбарын практик туршлага хуримтлуулна.
Ажлын байрны тодорхойлолт
Анкет хүлээн авах, ярилцлага зохион байгуулах, дотоод сургалтын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлнэ. Гурван сарын хөтөлбөрийн төгсгөлд бүтэн цагийн ажлын санал авах боломжтой.
Тавигдах шаардлага
- Их сургуулийн 3-4-р курсын оюутан
- Долоо хоногт 24-өөс доошгүй цаг ажиллах боломжтой
- Багаар ажиллах, харилцааны сайн чадвартай
